Үйлчилгээ

СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЭЦ

Кибер халдлага, сүлжээний аюулгүй байдалын эрсдэл хурдтай нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд, байгууллагын сүлжээ хамгаалалт, аюулгүй байдлын шийдлүүд чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэвч ихэнх байгууллагууд сүлжээний аюулгүй байдлаа бүрэн хангаж чадаагүйн улмаас эрсдэлд орох магадлал өндөр байна.

МТ-Н АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Мэдээллийн аюулгүй байдал нь хувь хүн албан байгууллагын мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашигалах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг доголдуулахаас хамгаалахыг хэлнэ. Кибер халдлага, сүлжээний аюулгүй байдалын эрсдэл хурдтай нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд, халдлагаас хамгаалахын тулд байгууллагын сүлжээ хамгаалалт, аюулгүй байдлын шийдлүүд чухал үүрэг гүйцэтгэж байна.

CLOUD SERVICES

Үүлэн технологи нь таны систем болон өгөгдлийг нэг сервер болон компьютерт биш хоорондоо нягт уяалдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан ажиллуулах, тараан байршуулах үр дүнд нь таны бизнесийг тогтвортой бөгөөд хамгийн үр өгөөжтөй байдлаар явуулах зорилго бүхий технологийн шийдэл юм. Үүлэн үйлчилгээ сонгосноор танай байгууллага маш олон давуу талыг мэдрэх болно. Та ямар ч төхөөрөмжөөс веб хөтөч ашиглан хаанаас хүссэн үедээ системдээ нэвтрэн ажилаа явуулах боломжтой.

СЕРВЕРИЙН ӨРӨӨ

Аливаа байгууллагын дата-г хадгалах, дамжуулах, хянах, аюулгүй байдлыг хангахаар тусгайлан бэлтгэсэн техникийн өрөөг сервер гэж нэрлэдэг. Серверийн өрөөгөө зөв зохион байгуулсанаар аль ч үед тоног төхөөрөмж тогтмол 24 цаг, жилийн 365 хоног хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж, тоног төхөөрөмжийн насжилтийг уртасгаж өгдөг.

ХОЛБОО ДОХИОЛОЛ

Мэдээлэлийн технологи хөгжсөн өнөө цагт харилцаа холбооны үндэс суурь болсон холбоо дохиолллын угсралт суурилуулалтын ажил чанартай хийгдсэн байх шаардлагатай. Барилга болгонд интернэт, гал ба хулгай, камер, ка-тв, зарлан мэдээлэх, холбооны кабелийн дотор монтажын ажил хийгдсэн байдаг. Барилгын холбоо дохиоллын ажлыг хийснээр өрөө тасалгаа бүрээс шууд гадаад сүлжээнд холбогдох боломжтой болох юм.

ХЯНАЛТЫН КАМЕР

Хяналтын камерын систем нь олон нийт, гудамж талбай, үзвэр үйлчилгээний газруудаас эхлүүлээд байгууллагад бүрд заавал байх ёстой энгийн систем болжээ. Эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр зах зээлд илүү олон нийлүүлэгч бий болж илүү сайн, илүү өндөр технологи бий болсоор байна.

ГАЛ, ХУЛГАЙН ДОХИОЛОЛ

Гал болон хулгайн дохиоллын систем нь таны эрүүл мэнд, эд хөрөнгийг гадны гэмт халдлага болон болзошгүй эрсдлээс 24цагын турш хамгаалах найдвартай шийдэл юм. Аливаа халдлага гарах үед дуут дохио идэвхжиж, хэрэглэгчийн гар утасруу дуудлага эсвэл мессеж илгээж, дохиолол хамгаалалтын төвд шуурхай дуудлага очно. Ингэснээр цаг алдалгүй түргэн шуурхай арга хэмжээ авах боломжтой юм.

ЦАГ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ

Цаг бүртгэлийн систем нь ажилчдын ажиллах цагийг хянах зорилготой систем юм. Энэ системийг ашигласанаар танай ажилтны ажилласан цаг, хоцорсон, тасалсан өвчтөй чөлөөтэй цагийн нэгтгэлийг тооцоолох, хүний нөөцийн болон цалингийн системүүдийг цагийн мэдээллээр хангах боломжийг бүрдүүлдэг. Ажлын цаг ашигалалтыг сайжруулснаар хөдөлмөрийн бүтээмж өсөх цаашилбал тухайн байгууллагын орлого нэмэгдах хүчин зүйл болно.

SMART HOME СИСТЕМ

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад гэрийн ухаалаг систем хэдийнээ амьдарлынх нь нэг чухал хэсэг болсон байна. Smart home системийн гол зорилго нь айл гэрийн тав тух, амьдрах хэв маягийг хялбаршуулах, аюулгүй байдлыг дээшлүүлж, хэрэглээг хянаж удирдахад оршидог. Ухаалаг гэрийн системийг гар утас, таблет ашиглан хаанас ч хянаж удирдах боломжтой.

ХУРЛЫН ӨРӨӨНИЙ ШИЙДЭЛ

Глобалчлагдсан энэ завгүй нийгэмд улс, орон зайнаас үл хамаарсан хоорондын харилцаа зайлшгүй шаардагдаж байна. Бизнесийн байгууллага тэр болгон хүн хүчээ томилолт, хурал цуглаанд тогтмол явуулж чаддаггүй, тогтмол томилолт таны бизнесийн урсгал зардлыг ихэсгэж ажлын бүтээмж багасгах хамгийн том хүчин зүйл болдог. Видео хурлын шийдэл үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ажилтан бүрийн гүйцэтгэл, цаг хугацааны зарцуулалт, урсгал зардлын хувь хэмнэлттэй ба зах зээлд өрсөлдөхүйц байдлаа ханган ажиллаж чадах юм.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Барилгын цахилгаан хангамж нь гадна болон дотор гэсэн 2 хэсэгээс бүрдэх бөгөөд тухайн барилгын чанар аюулгүй байдал нь барилгын дотор цахилгаан хангамж болон бараа материал, тоноглол эдгээрийг хэрхэн угсарч суурилуулснаас шууд хамааралтай байдаг. Мөн тухайн барилгын газардуулгын ажил сайн хийгдсэн байх шаардлагатай. Гудамж талбай, орон сууцны гэрэлтүүлгийг дагаад тухайн газрын аюулгүй байдал сайжирч, тав тухтай, цэвэр цэмцгэр орчин бий болдог давуу талтай.

АВТО ЗОГСООЛЫН СИСТЕМ

Авто зогсоолын систем нь улсын дугаараар бүртгэгчтэй, холын зайн уншигчтай, гар удирдлагатай гэсэн 3 төрөл байдаг. Улсын дугаараар бүртгэгч систем нь зогсоолд нэвтэрсэн автомашины орсон гарсан цагийг хадгалах, авто зогсоолын сул зогсолтыг бүрэн хянах боломжтой ба улсын дугаарыг тусгай камерын тусламжтайгаар бүртгэж, зогсоолд байршсан хугацаанаас хамааран төлбөрийг автоматаар тооцон баримт хэвлэн гаргадаг.